ОРХОН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР · БАГА БОЛОВСРОЛАрга зүй • Даалгавар • Үнэлгээ • Хамтын хөгжил

Нууцлалын бодлого

Шинэчилсэн огноо: 2026-11-11

Энэхүү бодлого нь Орхон аймгийн Боловсролын газрын бага боловсролын цахим даалгаврын сан (цаашид “сайт”)-ийг ашиглах үед ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.

1. Сайтын зочид

Нүүр хуудас, даалгаврын сан, төлөвлөгөө, мэдээ, баримт бичгийг үзэхэд нэвтрэх шаардлагагүй бөгөөд бид зочдын хувийн мэдээлэл цуглуулахгүй. Сайт зар сурталчилгааны болон хэрэглэгчийг мөрддөг (tracking) cookie ашиглахгүй.

2. Багш, ажилтны бүртгэл

Удирдлагын самбарт нэвтэрдэг хэрэглэгчийн дараах мэдээллийг хадгална:

  • Имэйл хаяг, нэр, тайлбар, профайл зургийн холбоос, эрх (админ, менежер, багш)
  • Нууц үг: зөвхөн нэг талын шифрлэлтэй (bcrypt hash) хэлбэрээр, эх нууц үгийг хадгалахгүй
  • Оруулсан даалгавар, төлөвлөгөө, баримт бичиг, үйлдлийн бүртгэл (хэн, хэзээ нэмж, засав)

Нэвтрэлтийг хадгалахын тулд зөвхөн нэг “token” cookie ашиглана (httpOnly, 10 цагийн хугацаатай). Хэрэглэгчийн бүртгэлийг сайтын админ үүсгэж, устгана.

3. Google Drive-ийн ашиглалт

Сайт баримт бичгийн файлуудыг байгууллагын Google акаунтын Drive-д хадгалдаг. Үүний тулд сайтын админ нэг удаа Google акаунтаараа зөвшөөрөл өгнө.

  • Сайт зөвхөн drive.file эрх хүсдэг: сайтаар дамжуулан үүсгэсэн файл, хавтаст л хандах бөгөөд тухайн акаунтын бусад файлыг харах, унших, өөрчлөх боломжгүй.
  • Ажилтны хуулсан файл сайтын тусгай хавтаст хадгалагдаж, сайт дээр харуулахын тулд “холбоостой хэн ч үзэж болно” эрхтэй болно. Баримт устгахад файл Drive-ийн хогийн сав руу шилжинэ.
  • Google-ээс авсан нэвтрэх түлхүүр (refresh token) болон OAuth client secret нь манай мэдээллийн санд шифрлэгдсэн (AES-256) хэлбэрээр хадгалагдах бөгөөд зөвхөн файл хуулах, харуулахад ашиглагдана.
  • Админ хүссэн үедээ Тохиргоо хэсгээс холболтыг салгаж, түлхүүрийг цуцалж болно.

Google API-аас авсан мэдээллийг ашиглах, бусад аппликейшнд дамжуулах нь Google API Services User Data Policy, түүний дотор Limited Use шаардлагыг дагаж мөрдөнө. Google-ийн мэдээллийг зар сурталчилгаа, хиймэл оюуны загвар сургах болон гуравдагч этгээдэд дамжуулахад ашиглахгүй.

4. Мэдээлэл дамжуулах

Бид хувийн мэдээллийг худалдах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Сайт дараах үйлчилгээн дээр ажилладаг: Vercel (вэб сервер), Neon (мэдээллийн сан), Google Drive (файл хадгалах).

5. Хадгалах хугацаа, устгах

Бүртгэлийн мэдээлэл хэрэглэгч идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Өөрийн бүртгэлийг засах, устгуулах хүсэлтийг сайтын админд эсвэл доорх хаягаар илгээнэ үү.

6. Холбоо барих

Орхон аймгийн Боловсролын газар, бага боловсролын хэлтэс